“Чадварлаг багш-шавь 2025” хүндэтгэлийн арга хэмжээ боллоо

Монгол Улсад орчин цагийн боловсролын байгууллага үүсэж, хөгжсөний 104 жилийн ой, дэлхийн багш нарын 31 Монголын багш нарын 59 дахь өдрийн баярын өдрийг тохиолдуулан “ЧАДВАРЛАГ БАГШ-ШАВЬ 2025” хүндэтгэлийн арга хэмжээг өнөөдөр /2025.10.01/ зохион байгууллаа.

Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Алтаншагай:

“Сурагч, хүүхэд багачуудыг мэдлэг, боловсролтой, үндэсний ёс, заншлаа дээдэлж, эх орноороо бахархдаг, шинэ үеийн иргэн болгон төлөвшүүлэх нэн хариуцлагатай бөгөөд эрхэм үүргийг хүлээсэн сурган хүмүүжүүлэгч та бүхэндээ баярын мэнд хүргэе.

Бид Сонгинохайрхан дүүргийнхээ боловсролын хүртээмжийг сайжруулахаар 2016 оноос эхлэн шат дараатайгаар сургууль, цэцэрлэгүүдийг өргөтгөж шинээр барьсны үр дүнд өнөөдөр төрийн өмчийн 30 сургууль, 43 цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулж байна.

Цаашид ч 13 хороонд сургууль, цэцэрлэгүүд баригдахаар төлөвлөгдөөд байна. Бид сургуулийн хүртээмжийг сайжруулахаас гадна спорт комплекс, усан спорт сургалтын төв, 3*3 сагсан бөмбөгийн талбай зэрэг хүүхэд, залуучууддаа зориулсан бүтээн байгуулалтыг шат дараатай ашиглалтад оруулсаар байна” гэв.

Энэ мэдээг хуваалцах :

One thought on ““Чадварлаг багш-шавь 2025” хүндэтгэлийн арга хэмжээ боллоо

  1. Great beat ! I would like to apprentice whilst you amend your site, how can i subscribe for a weblog site?

    The account aided me a appropriate deal. I had been a little bit acquainted
    of this your broadcast provided shiny transparent idea

    My webpage :: Varontavex

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.