УИХ-ын гишүүн П.Мөнхтулга Архангай аймагт ажиллаж байна

Баруун бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүн П.Мөнхтулга Архангай аймагт ажиллаж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн П.Мөнхтулга Архангай аймгийн ахмадын өргөөний барилгыг шинэчлэх ажлыг эхлүүлнэ гэдгээ мэдэгджээ. Тодруулбал, “Аймгийн ахмадын өргөөний барилгын сууринд хөрсний ус нэвчиж цууралт өгсөн, мөөгөнцөр үүсэж эрүүл ахуйд хортой нөхцөл байдал үүссэнээс ашиглалтын шаардлага хангахгүй болж актлагдсан. 

Шинээр Ахмадын Өргөө барихын тулд төсвийн тухай хуулийн дагуу улсын төсвийн аливаа хөрөнгө оруулалт хийхэд газар шийдэгдсэн, зураг төсөв хийгдсэн байх шаардлагын дагуу аймгийн удирдлагуудын оролцоо шаардлагатай байдаг. Иймд ахмадын баярыг тохиолдуулан доорх саналыг хүргүүллээ.  Баригдах газар, зураг төсөв бэлэн болсон үед улсын төсөвт барилга угсралтын ажлыг суулгахад хичээнгүйлэн ажиллах болно” гэв.

Мөн Архангай аймгийн Багш нарын баярын хуралд оролцож, салбартаа манлайлан ажиллаж буй багш нарт шанал гардуулав.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.