Томуугийн эсрэг дархлаажуулалт 65.1 хувьтай үргэлжилж байна

Манай улс сүүлийн 3 жилийн хугацаанд нийт 1,1 сая хүн тун вакцинаар эрсдэлт бүлгийн хүн амыг дархлаажуулжээ.

Дархлаажуулалтын хамралт:

  1. 2022-2023 онд нийт 545,000 хүн тун вакцин хүлээж авч, 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 4 сарын хугацаанд 478,030 хүнийг дархлаажуулсан ба хамралт 87.7 хувь. 
  2. 2023-2024 онд нийт 300,000 хүн тун вакцин хүлээж авч, 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 3 сарын хугацаанд 277,168 хүнийг дархлаажуулсан ба хамралт 92.4 хувь 
  3. 2024-2025 онд нийт 320,100 хүн тун вакцин хүлээж авч, 2024 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 5 сарын хугацаанд 304,251 хүнийг дархлаажуулсан ба хамралт 95.0 хувьтай байна. 

Нийт вакцины, 40-80 хувь орчмыг 6 сараас 5 хүртэлх насны хүүхдэд, 10- 40 хувь орчмыг 65 болон түүнээс дээш настай, архаг хууч өвчтэй хүмүүст хуваарилан дархлаажуулдаг.  Хамралт 87.7-95.0 хувьтай байсан байна. 

2025-2026 оны томуугийн улиралд улирлын томуугийн эсрэг 300,000 хүн тун вакцинаар 9 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн дархлаажуулах ажлыг эхлүүлсэн ба 10 дугаар сарын 2-ны өдрийн байдлаар хамралт 65,1 хувьтай байна. 


Дархлаажуулалт эхэлснээс хойш 15 хоногийн хугацааны хамралтын хувийг өмнөх 3 жилийнхтэй харьцуулахад 20-40 хувиар өндөр байна. Ялангуяа хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдийн хамралт өндөр байгаа аж. 

Энэ мэдээг хуваалцах :

2 thoughts on “Томуугийн эсрэг дархлаажуулалт 65.1 хувьтай үргэлжилж байна

  1. Hello! I just wanted to ask if you ever have any problems with hackers?
    My last blog (wordpress) was hacked and I ended up
    losing many months of hard work due to no backup.
    Do you have any methods to prevent hackers?

    Here is my web blog Astro Biologi ID

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.