Ардын зураач Г.Одонгийн “Ажлын дараа” үзэсгэлэнг нээлээ

Монголын уран зургийн галерей болон МУБИС-ийн Дүрслэх Урлаг Технологийн Сургууль хамтран Монгол Улсын Ардын зураач, Төрийн Шагналт, Урлагийн Гавьяат Зүтгэлтэн Гэлэгийн Одон зураачийн мэндэлсний 100 жилийн ойн хүрээнд Олон улсын эрдэм шинжилгээний хурал болон “Ажлын дараа” хүндэтгэлийн үзэсгэлэнг нээлээ.

Үзэсгэлэнд Монголын уран зургийн галерейн сан хөмрөгт хадгалагдаж буй уран зураг, зураасан зургийн шилдэг бүтээлүүд болон зураачийн гэр бүлийн хувийн цуглуулгаас нийт 70 орчим бүтээл дэлгэгдсэн бөгөөд 11-р сарын 10-ныг дуустал үргэлжлэх юм.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.