Уран бүтээлч Б.Орхонтуулын үзэсгэлэн нээлтээ хийлээ

“Монгол бахархал” уриан дор зохион байгуулж буй “Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны галерейд уран бүтээлч Б.Орхонтуулын уран бүтээлийн үзэсгэлэн нээлтээ хийлээ.

ССАЖЗЯ-ны мэдээлж буйгаар, үзэсгэлэнд уран бүтээлч Б.Орхонтуулын уран зураг, уран баримал, гэрэл зургаас бүрдсэн нийт 10 орчим бүтээлийг дэлгэсэн ба түүний хамгийн сүүлд зурсан Монголын шашин-соёл, урлагийн нэрт зүтгэлтэн Өндөр Гэгээн Занабазарыг дүрсэлсэн уран зургийн бүтээлийг толилуулж буйгаараа онцлог юм.

Б.Орхонтуул нь монголын орчин үеийн олон талт уран бүтээлч бөгөөд уран зураг, уран баримал, инстоляц зэрэг олон төрөлд бүтээл туурвидаг. Тэрээр бүтээлдээ нүүдлийн соёл, уламжлалаас олсон гүн ухаан, эртний бэлгэдэл, орчин цагийн хэлбэрийг нэгэн зэрэг шингээсэн байдаг.

Уран бүтээлчийн авьяас билиг, ур чадварыг урлагийн мэргэжилтнүүд болон сонирхогчдын хүртээл болгоход чиглэсэн тус үзэсгэлэн 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал нийтэд нээлттэй байх юм.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.