2026 оны дээд боловсролын байгууллагын багш солилцооны тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа

Бүгд Найрамдах Чех Улсын их, дээд сургуульд багшийн чадавхыг нэмэгдүүлэх, туршлага солилцох зорилгоор нэг сарын хугацаатай багш, эрдэмтэн судлаачдын солилцооны хөтөлбөр зарлажээ.

Боловсролын яамны мэдээлснээр, энэхүү хөтөлбөр нь боловсролын салбарт хамтран ажиллах тухай Монгол, Чех хоёр улсын Засгийн газрын хэлэлцээрийн хүрээнд юм. 

Хэрэглэгчийн эрх үүсгэн https://scholarship.esis.edu.mn/ холбоосоор нэвтэрч, илгээх гарын авлагатай танилцан, өргөдлөө бөглөж илгээнэ.

Мөн бүртгэлийн системтэй холбоотой мэдээллийг 7577-2727 дугаарт ажлын өдөр 09:00-12:00 цагийн хооронд, бүртгэлийн талаарх лавлагаа, мэдээллийг Боловсролын яамны 51-262916 дугаарт холбогдон авч болох аж.

Солилцооны хөтөлбөртэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг БНЧУ-ын Боловсрол, залуучууд, биеийн тамирын яамны цахим хуудас https://www.msmt.cz/ -наас авах боломжтой. 

Бүртгэл 2026 оны хоёрдугаар сарын 15-ны өдрийг хүртэл цахимаар явагдах аж.

Энэ мэдээг хуваалцах :

One thought on “2026 оны дээд боловсролын байгууллагын багш солилцооны тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.