“Ментора” коллежийн төгсөлтийн баяр болж сурагчид тэтгэлгээ гардан авлаа

АНУ-д төвтэй “Ментора” коллежийн ээлжит төгсөлтийн баяр 10-р сарын 3-нд боллоо. Тодруулбал, англи хэлний “C” түвшнийг амжилттай төгссөн 20 гаруй сурагч АНУ-д төвтэй салбар сургуулиудад суралцах 35%-ийн тэтгэлэгт хамрагдлаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар сурагчдад сертификат гардуулж, цаашдын сурлага хөдөлмөрт нь амжилт хүсжээ.

“Ментора” коллежид Монгол улсаас 500 гаруй хүүхэд тэтгэлгээр суралцжээ.

Тус коллежийн Монгол дахь салбар сургууль 6 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд гадаадын их сургуульд суралцах хүсэлтэй залууст эх орондоо англи хэлний академик түвшний мэдлэг эзэмших боломж олгодог билээ.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.