Д:14 “Нүхт-Хангарьд-Ирээдүй хотхон” чиглэлийг шинээр нээлээ

Нийтийн тээврийн бодлогын газраас Д:14 “Нүхт-Хангарьд-Ирээдүй хотхон” чиглэлийг шинээр нээж, Х:11, Ч:42 чиглэлд өөрчлөлт оруулжээ. Хан-Уул дүүргийн 3, 8-р хорооны иргэдийн нийтийн тээврийн хэрэгслээр зорчих эрэлтийг хангах, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Д:14 “Нүхт-Хангарьд-Ирээдүй хотхон” чиглэлийг шинээр нээсэн байна.

Түүнчлэн нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, автобусны зогсоол хоорондын зайг ойртуулж иргэдийн эрэлт хэрэгцээг хангах үүднээс Х:11 “Давааны Зөрлөг-5 шар” чиглэлийн замналд “Монгол наадам цогцолбор” (урд), (хойд) зогсоолыг нэмсэн байна.

Мөн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны иргэдийн нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Ч:42 “Сүлжмэл-Нарны гүүр-Зайсан” чиглэлийн замналд өөрчлөлт оруулж Ч:42 “Сүлжмэл-Нарны гүүр-Танктай хөшөө-Зайсан” чиглэл болгожээ.

Эдгээр чиглэлийн өөрчлөлтийг 2025 оны 12-р сарын 20-ны өдрөөс эхлэн мөрдөх аж. Иймд иргэд дээрх зураглалын дагуу зорчих юм байна. Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсаар авна.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.