Н.Алтаншагай: Жижиг дунд үйлдвэр эрхлэгчид үнэ төлбөргүй ажлын байраар хангагдлаа

УИХ-ын гишүүн Н.Алтаншагай “Уламжлалт гар урлалын төв”- д НЖДҮҮДТ-ийн дарга Д.Ундармаагийн хамтаар ажиллаж, ЖДҮ эрхлэгч нартай уулзлаа.

Тус төв нь гэр хорооллын иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг чадавхжуулах, нэмэлт орлоготой болгох, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах зорилгоор Сонгинохайрхан дүүргийн Толгойт дэд төвд нээлтээ хийсэн.

“Толгойт-уламжлалт гар урлалыг дэмжих төв”-д өнөөдрийн байдлаар арьсан урлал, эсгий, ноосон урлал, үндэсний хувцас урлал, чулуун урлал зэрэг олон чиглэлийн ЖДҮ эрхлэгчид үйл ажиллагаа явуулж байна.

Эдгээр үйлдвэрлэгчид бүгд дэд бүтэц нь шийдэгдсэн, тоног төхөөрөмж бүхий тухтай ажлын байртай болсон. Нөгөөтээгүүр эдгээр үйлдвэрлэгчид суралцах хүсэлтэй хүүхэд залуус, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг сургаж ажиллуулах боломжтой болж байна гэж УИХ-ын гишүүн Н.Алтаншагай онцоллоо.

Энэ мэдээг хуваалцах :

One thought on “Н.Алтаншагай: Жижиг дунд үйлдвэр эрхлэгчид үнэ төлбөргүй ажлын байраар хангагдлаа

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.