Ховд аймагт олон улсын стандартын хөлбөмбөгийн талбай байгуулна

ХОВД АЙМАГТ ОЛОН УЛСЫН СТАНДАРТЫН ХӨЛБӨМБӨГИЙН ТАЛБАЙ БАЙГУУЛАХ ГЭРЭЭГ ҮЗЭГЛЭЛЭЭ

Монголын Хөлбөмбөгийн Холбоо (МХБХ) 2026 онд Олон улсын Хөлбөмбөгийн Холбоо (FIFA)-ны дэмжлэгтэйгээр олон улсын стандартад нийцсэн 10 хөлбөмбөгийн талбайг барихаар төлөвлөсөн.

Энэхүү төслийн хүрээнд өнөөдөр МХБХ-ны Ерөнхийлөгч Ц.Анандбазар болон Ховд аймгийн Засаг дарга М.Амарсанаа нар 40×20 хэмжээтэй мини хөлбөмбөгийн талбайг барих албан ёсны гэрээг үзэглэлээ.

Ховд аймгийн Засаг дарга М.Амарсанаа “Аймагтаа олон улсын стандартад нийцсэн талбайтай болж байгаадаа баяртай байна. Хүүхэд, залуучууд ногоон зүлгэн дээр цагийг зөв боловсон өнгөрүүлж, бие бялдараа хөгжүүлэх боломжтой болж байна” хэмээн онцоллоо.

Ховд аймаг жил бүр аймгийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулах бөгөөд шинэ талбай ашиглалтад орсноор орон нутгийн хөлбөмбөгийн спортын хөгжил илүү сайжрах боломжтой болно гэдгээ тэрээр онцолж байлаа.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.