Бүгд Найрамдах Польш Улсын Малопольска муж болон Архангай аймаг хамтран хэрэгжүүлж буй “Эрүүл мэндийн хамтын ажиллагааны түншлэл” төслийн хүрээнд аймгийн Нэгдсэн эмнэлгийн 6-н эмч БНПУ-ын Иоанн Павел II эмнэлэгт туршлага солилцох сургалт, дадлага хийхээр боллоо.
Энэ хүрээнд Польш улсын эрүүл мэндийн салбарын дэвшилтэт оношилгоо, эмчилгээний арга барил, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлын менежмент, эмч, мэргэжилтнүүдийн мэргэшил, багийн ажиллагааны туршлагыг судалж, Монгол Улсын эрүүл мэндийн салбарт нутагшуулахад анхаарах юм.
Мөн сургалт, дадлагын явцад хоёр орны эмч, мэргэжилтнүүд мэргэжлийн харилцан туршлага солилцож, цаашдын хамтын ажиллагааны чиглэл, боломжийг тодорхойлох, урт хугацааны түншлэлийг бэхжүүлэх чухал ач холбогдолтой.
Энэхүү хамтын ажиллагаа нь Архангай аймгийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, эмч нарын мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэхэд бодит хувь нэмэр оруулах юм гэж аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.
