Говь-Алтай: “Хүүхэд хамгаалал миний нүдээр” цахим ном гаргалаа

Хүүхдийг Ивээх Сан 2023–2025 онд Говь-Алтай аймагт хэрэгжүүлсэн “Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь” төслийн хүрээнд аймгийн Засаг даргын Тамгын газар болон Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газартай хамтран “Хүүхэд хамгааллын асуудал, шийдэл” чуулга уулзалтыг 2025 оны 10 дугаар сарын 7-8-нд амжилттай зохион байгуулсан юм.

Энэхүү чуулга уулзалт Говь-Алтай аймагт Хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх, хүүхэд хамгааллын үйлчилгээг сайжруулах салбар дундын хэлэлцүүлэг өрнүүлэх, тулгамдсан асуудлыг хамтран тодорхойлох, хүүхдэд хамгааллын болон боловсролын үйлчилгээ үзүүлэх мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэх зорилготой байв. Тус арга хэмжээнд 18 сум, 2 тосгоны удирдлагууд болон хүүхэд хамгаалах чиглэлээр ажилладаг мэргэжилтнүүд зэрэг 100 гаруй хүн оролцжээ.

Хүүхдийг Ивээх Сангаас чуулга уулзалтыг угтаж, хүүхдийн эрх, хамгааллын талаарх олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх, хүүхдүүдийн бүтээлч сэтгэлгээг дэмжих, тэдний дуу хоолойг урлагаар дамжуулан илэрхийлэх зорилгоор “Хүүхэд хамгаалал миний нүдээр” сэдэвт гар зураг болон эсээ бичлэгийн уралдааныг 6–18 насны хүүхдүүдийн дунд 2025 оны 9 дүгээр сарын 24-нөөс 10 дугаар сарын 2-ны хооронд аймгийн хэмжээнд зарлаж дүгнэсэн юм.

Энэхүү номонд Говь-Алтайн хүүхэд, багачуудын хүсэл мөрөөдөл, бодол санааг тусгасан “Хүүхэд хамгаалал миний нүдээр” эсээ бичлэгийн уралдааны 84, гар зургийн уралдааны 54, нийт 138 хүүхдийн бүтээлийг багтаасан аж.

Цахим номтыг уншиж, танилцах холбоос:

https://savethechildren.mn/…/upl…/2026/01/Ebook_2025.pdf

Энэ мэдээг хуваалцах :

One thought on “Говь-Алтай: “Хүүхэд хамгаалал миний нүдээр” цахим ном гаргалаа

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.