Охид бүсгүйчүүдийн сэтгэлд тодоор үлдсэн “The Princess Diaries” буюу “Гүнжийн өдрийн тэмдэглэл” киноны 1-р анги тэртээ 2001 онд, 2-р анги 2004 онд тус тус үзэгчдийн хүртээл болж байсан билээ.
Тэгвэл киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин Энн Хэтэуэй өөрийн Instagram хуудсаараа дамжуулан “The Princess Diaries” киноны 3-р ангийн ажил албан ёсоор эхэлснийг мэдэгджээ.
“Princess Diaries 3” киноны найруулагчаар Малайзын кино найруулагч Адель Лим ажиллахаар болжээ. Уг найруулагч “Joy Ride”, “Crazy Rich Asians” зэрэг бүтээлүүд дээр ажиллаж байсан юм.
Найруулагч Лим Variety сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Энэхүү цуврал нь эмэгтэйчүүдийн “хүч чадал, баяр баясгалан болон зөвлөгч” болох юм. Уг шинэ бүтээлийн онцгой нэгэн хэсэг болж байгаадаа баяртай байна” хэмээжээ.
Киноны жүжигчдийн бүрэлдэхүүнийг болон нээлтээ хийх хугацааг албан ёсоор зарлаагүй ч жүжигчин Энн Хэтэуэй эргэн ирэх нь батлагдаад байна.