Говь-Алтай аймгийн Засаг дарга Г.Чинбатаар ахлуулсан ажлын хэсэг Хөхморьт сумын Эрүүл мэндийн төвд ажиллаж, “Говь-Алтай 80+” хөтөлбөрийн хүрээнд НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран хэрэгжүүлж буй “Нэг хүүхэд – Нэг сандал” төслийн дагуу шүдний кабинетын иж бүрэн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө.
Тус кабинетыг ашиглалтад оруулахтай холбоотойгоор 4 сая төгрөгийн өртөг бүхий эмнэлгийн хэрэглэгдэхүүн, материалын зардлыг шийдвэрлэж, мөн Эрүүл мэндийн төвийн байрны дулаан алдагдлыг бууруулах засварын ажлыг хийх хөрөнгийг шийдвэрлэн олгохоор болжээ.
Ингэснээр Хөхморьт сумын иргэд, ялангуяа хүүхэд багачууд орон нутагтаа чанартай, хүртээмжтэй шүдний тусламж үйлчилгээ авах нөхцөл бүрдэж байгааг аймгийн ЗДТГ онцоллоо.

