Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугартай 2026–2027 онд салбарт хэрэгжүүлэх бодлого, их өгөгдөл, хиймэл оюун, төрийн үйлчилгээний цахим шилжилтийн талаар ярилцлаа.
–Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны салбарт ойрын жилүүдэд баримтлах бодлогын гол чиглэл юу вэ?
–Мэдээлэл, технологийн салбар бол Монгол Улсын эдийн засгийг солонгоруулах тэргүүлэх чиглэлүүдийн нэг. Энэ хүрээнд бид 2026 оныг “Их өгөгдөл, хиймэл оюуны жил” болгон зарлаж, дижитал шилжилт, инновацын бодлогыг эрчимжүүлэхээр ажиллаж байна.
–Их өгөгдөл, хиймэл оюуны бодлого ямар стратегид тулгуурлаж хэрэгжих вэ?
–Монгол Улсын Засгийн газрын 2025 оны есдүгээр сарын 26-ны хуралдаанд “Их өгөгдөл, хиймэл оюуны стратеги”-ийг танилцуулсан. Уг стратеги нь дөрвөн тулгуур чиглэлд суурилж хэрэгжинэ.
–Олон улсын түвшинд Монгол Улсын цахим засаглалын үзүүлэлт ямар байна вэ?
–Манай улс цахим засаглалын индексээр Ази тивд 13-т, далайд гарцгүй орнуудын дунд нэгдүгээрт эрэмбэлэгдэж байна.
–Төрийн үйлчилгээний цахимжилт ямар шатандаа явж байна вэ?
–Одоогийн байдлаар төрийн үйлчилгээний 74 хувь нь цахимжсан бөгөөд 2025–2030 онд 90 хувьд хүргэх зорилт тавьсан.

