“Аялал жуулчлалын салбарын 7 хоног” арга хэмжээ 3 дахь өдрөө үргэлжилж байна

Эдийн засаг, хөгжлийн яамны Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвд “Аялал жуулчлалын салбарын 7 хоног” арга хэмжээ 3 дахь өдрөө үргэлжилж байна.

Арга хэмжээний хүрээнд аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжүүд оролцон уулзалт, хэлэлцүүлэг өрнүүлж, салбарын хөгжилд тулгамдаж буй бодлогын болон зохицуулалтын асуудлыг хэлэлцэж байгаа билээ.

Уулзалт, хэлэлцүүлгийн үеэр аялал жуулчлалын салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр бизнес эрхлэгчид байр сууриа илэрхийлж байна гэж ЭЗХЯ-наас мэдээллээ.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.