Зэвсэгт хүчний 089 дүгээр ангийн Эмнэлгийн алба Цус сэлбэлт судлалын үндэсний төв, Монголын Улаан Загалмайн Хүмүүнлэгийн Нийгэмлэгийн Сүхбаатар дүүргийн хүмүүнлэгийн нийгэмлэгийн ажилтнуудтай хамтран “Таны цус амьдралыг тэтгэнэ” уриатай ДОНОР-ын өдөрлөгийг 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдөр зохион байгууллаа.
Тус өдөрлөгт ангийн бие бүрэлдэхүүн идэвхтэй хамрагдаж, сайн дураараа цусаа хандивласнаар 123 хүнд цус сэлбэх нөөцийг бүрдүүлэхэд бодит хувь нэмэр оруулсан байна.
Энэхүү арга хэмжээ нь хүмүүнлэгийн үйлсэд нэгдэн, цусны нөөц бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлсэн, нийгэмд эерэг нөлөө бүхий сайн үйлсийн ажил болсныг БХЯ-наас онцоллоо.




