Улаанбаатар Их Дуулга тэмцээн дахин 4 жил зохион байгуулагдахаар боллоо

2026 Парисын Их Дуулга тэмцээний үеэр Дэлхийн жүдо бөхийн аяллын ирээдүй аль хэдийн тодорхойлогдож Олон улсын жүдо бөхийн холбооны (IJF) Ерөнхийлөгч Мариус Визер болон Монголын Жүдо Бөхийн Холбооны Ерөнхийлөгч, Х.Баттулга нар Улаанбаатар хотод дөрвөн удаа Их Дуулга тэмцээн зохион байгуулах гэрээнд гарын үсэг зурлаа.

Энэхүү гэрээний сунгалт нь Монгол Улсыг олон улсад жүдогийн спортод чухал байр суурийг дахин нотолж байна. Монгол улс зөвхөн аваргуудын орон төдийгүй дэлхийн түвшний томоохон тэмцээнүүдийг өндөр зохион байгуулалттайгаар хүлээн авч чаддаг гэдгээ олонтаа харуулсан билээ. Улаанбаатар хотод зохион байгуулагдсан Их Дуулга тэмцээн болгонд спортын өндөр өрсөлдөөн, хөгжөөн дэмжигчдийн халуун уур амьсгал, төгс зохион байгуулалтыг хослуулж ирсэн.

Энэ жилийн тэмцээн Лос-Анжелес 2028 Олимпийн наадмын эрх олгох албан ёсны онооны циклийг эхлүүлэх Их Дуулга тэмцээнийг зохион байгуулна. Энэхүү чухал мөчийг дэлхийн олон орны тамирчид, холбоод тэсэн ядан хүлээж дараагийн Олимпийн замын эхлэл болж байгагаараа онцлог болж байна. Ийм ч учраас IJF Монгол Улсад итгэх итгэлээ дахин баталгаажууллаа.

Энэ мэдээг хуваалцах :

One thought on “Улаанбаатар Их Дуулга тэмцээн дахин 4 жил зохион байгуулагдахаар боллоо

  1. You really make it appear really easy along with your presentation but I in finding this matter to be really something which I believe I might never understand. It sort of feels too complex and very wide for me. I am taking a look forward on your subsequent put up, I will attempt to get the hang of it!

    http://www.vorbelutrioperbir.com

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.