Италиa Милано Кортина хотоо эхлэн өвлийн олимпын наадамд шагнал хүртсэн тамирчид олимпын түүхэнд дэх өндөр үнэтэй медаль зүүхээр болжээ. Учир нь 2024 оны долдугаар сард Парис хотод болж өнгөрсөн зуны олимпын наадмаас хойш алт, мөнгөний ханш тус бүр 107 болон 200 хувиар өсжээ. Улмаар алтан медалийн өртөг $2,300 орчим болсон нь Парисын олимпынхоос хоёр дахин өндөр юм. Харин мөнгөн медалийн өртөг хоёр жилийн өмнөхөөс гурав дахин өндөр болжээ.
Энэ удаагийн өвлийн спортын олон төрөлд өрсөлдөх тамирчдад нийтдээ Италийн зоос, полиграфын хүрээлэн дахин боловсруулсан металлаар хийсэн 700 гаруй алт, мөнгө, хүрэл медалийг гардуулах юм
.
