Францын Парис хотноо болох “Их дуулга” ангиллын 2026 оны анхны цуврал тэмцээн энэ сарын 7-нд эхэлнэ.
52 дахь удаагийн тэмцээнд 81 орны 512 жүдоч өрсөлдөх бөгөөд манай улсын 15 тамирчин, гурван дасгалжуулагч өнөөдөр өглөө Парисыг зорилоо.
Манай улсаас эрэгтэйчүүдийн 60 кг-д Э.Ариунболд, Т.Түмэнжаргал, 66 кг-д Ё.Басхүү, Ө.Жанцандорж, 73 кг-д О.Уранбаяр, Л.Анхзаяа, 81 кг-д О.Шинэбаяр, эмэгтэйчүүдийн 48 кг-д Г.Наранцэцэг, Ж.Анударь, 52 кг-д М.Нандин-Эрдэнэ, Б.Уранзаяа, 57 кг-д Т.Ариунзаяа, 63 кг-д Л.Энхрийлэн, -78 кг-д О.Хүслэн, А.Дуламсүрэн нар барилдана.
Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 60, 66, 73, эмэгтэй 48, 52, 57, 63, хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн 81, 90, -100, +100, эмэгтэйчүүдийн 70, -78, +78 кг-ын жингийн барилдаан болно. Хэсгийн барилдаан Улаанбаатарын цагаар 15:00, финал шөнийн 00:00 цагт эхлэх бөгөөд медалийн төлөөх барилдааныг “С1” телевиз эх орон даяар шууд дамжуулах аж.
