Ноолуурын салбарт тэргүүлэгч “Gobi Cashmere” 120 жилийн түүхт Америкийн тансаг зэрэглэлийн хамгийн том сүлжээ дэлгүүр “Nordstrom”-д албан ёсоор худалдаалагдаж эхэллээ.
“Nordstrom” нь АНУ даяар 365 салбар дэлгүүртэй бөгөөд онлайн үйлчилгээгээрээ алдартай. “Gobi Cashmere” нь дотоодын зах зээлийн 60 гаруй хувийг дангаар эзэлдэг.