Говь-Алтай аймгийн Засаг дарга Г.Чинбат “Алдарт эх”-ийн одон гардууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2025 онд нийт 261 ээж “Алдарт эх”-ийн I,II дугаар одонгоор шагнагдсан бөгөөд үүнээс нэгдүгээр зэргийн одонгоор 31,
хоёрдугаар зэргийн одонгоор 230 ээж шагнагдав.
I зэргийн одон авч буй ээжүүдийн хамгийн залуу нь
34 настай Бигэр сумын Их булаг багийн Б.Сонин-Эрдэнэ, II зэргийн Одон авч буй ээжүүдийн хамгийн залуу нь 24 настай Есөнбулаг сумын Жаргалант багийн Э.Хулан байв.










