Сонгинохайрхан дүүргийн иргэдэд Төрийн дээд одон, медаль гардууллаа

УИХ-ын гишүүн Н.Алтаншагай, П.Сайнзориг нар Сонгинохайрхан дүүргийн иргэдэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд одон, медаль гардууллаа.

Сонгинохайрхан дүүргээс Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Цэргийн гавьяаны улаан тугийн одон, Алтангадас одон, Хөдөлмөрийн хүндэт, алдарт эхийн одон, медалиар тус тус шагнууллаа. УИХ-ын гишүүн Н.Алтаншагай, “Төрдөө үнэлүүлж, энгэрээ мялаасан та нартаа халуун баяр хүргэж, цаашдын ажил амьдралд нь эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэв.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.