Rosé, Бруно Марс нарын APT дуу цацагдсанаар “YG Plus”-ийн хувьцаа өсжээ

BlackPink хамтлагийн гишүүн, дуучин Rosé болон Бруно Марс нар хамтран APT хэмээх уран бүтээл гаргасан билээ. Уг дуу нь Spotify платформд 11.58 сая удаа тоглогдож, Global Spotify Chart-ыг тэргүүлээд байна. 

Ийнхүү Rosé уг амжилтад хүрсэн анхны К-поп эмэгтэй гоцлол дуучин болжээ.

APT дуу цацагдсанаар “YG Plus” компанийн хувьцааны ханш сүүлийн долоон сарын дээд түвшинд хүрчээ. Дэлхийн дууны жагсаалтуудыг тэргүүлж эхэлснээр “YG Plus”-ийн хувьцааны ханш даваа гарагт 30 хувиар өсөж, лхагва гарагт 29.8 хувиар өссөн үзүүлэлттэй байна. 

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.