Монголд орчин цагийн симфони найрал хөгжим үүсэж хөгжсөний 100 жилийн жилийн ой тохиож байна

Монгол улсад орчин цагийн симфони найрал хөгжим үүсэж хөгжсөний 100 жилийн жилийн ой тохиож байна.

Энэ хүрээнд УДБЭТ-ын уран бүтээлчид “Найрал хөгжим-100” тоглолтыг үзэгчдийн хүртээл болгох аж. Энэхүү тоглолт ирэх сарын 2-нд болох бөгөөд симфони найрал хөгжмийн түүхийг бичилцсэн ахмад, дунд үеийнхэн хамтран театрын урын санд байдаг дэлхийн болон үндэсний сонгодог бүтээлүүдийн дээжээс хүргэх юм.

Харин ирэх сарын 3-нд болох “Orchester Night” тоглолтод орчин үеийн шинэ чиглэл, жанр бүхий уран бүтээлүүдийг залуу уран бүтээлчид үзэгчдийн хүртээл болгох юм.

Тоглолтын найруулагчаар соёлын тэргүүний ажилтан Б.Мэндбаяр, ерөнхий удирдаачаар нь Ц.Тэлмүүн-Очир ажиллаж, ардын жүжигчин Ж.Бүрэнбэх, урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү нар зөвлөхөөр ажиллах юм.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.