“Завхан нутгийн өв” тусгай үзэсгэлэн нээлтээ хийлээ

Завхан аймгийн музей байгуулагдсаны 100 жилийн ойн хүрээнд “Завхан нутгийн өв” тусгай үзэсгэлэн Байгалийн түүхийн музейн түр үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийлээ.

Тус үзэсгэлэн Завхан аймгийн музейн сан хөмрөгт хадгалагдаж буй Шүрэн баг, 9 эрдэнээр өнгө оруулан бүтээсэн Жадамба судар, 11 тэргүүнтэй жүжигшил Жанрайсэг, Дилов хутагт Жамсранжавын шашны ёслолын малгай, Монгол Улсын Ерөнхий сайд Жалханз хутагтын тахилын мөнгөн цөгц зэрэг дахин давтагдашгүй Бурханы шашинд ховорт тооцогдох үнэт 66 үзмэр оролцож байгаагаараа онцлог юм.

Үзэсгэлэн 2024 оны 11-р сарын 4-нийг хүртэл үргэлжлэх аж.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.