МУУГЗ, хөгжмийн зохиолч Б. Магсаржав, МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Ж.Ганчимэг нарын “Нар хасын дуун” номын нээлт өнөөдөр боллоо.
Энэхүү номын тэргүүн дэвтэр нь 44 дуунаас бүтсэн бөгөөд төгөлдөр хуурын дарамжтай, QR кодоор уншигддаг аялгуутай, кирилл болон монгол бичгээр хэвлэгдсэн юм.
Мөн клавиртай учир мэргэжлийн дуучдад зориулсан гарын авлага төдийгүй төгөлдөр хуур тоглодог хэн бүхэн ашиглахад хялбар монгол гармоноор бичигдсэн аж. Номын нээлтийн үеэр “Нар хасын дуун” номын дууг СТА, дуучин Л.Нарангэрэл дуулж, уригдсан зочид анхны сонсогч нь боллоо.
Түүнчлэн, МУУГЗ, хөгжмийн зохиолч Б. Магсаржав, “Маагаа 60” нэртэй хүндэтгэлийн тоглолт 11 дүгээр сарын 29-нд болох аж.