“Монголын уламжлалт хэл хуурын өдөр” баярын хурал боллоо

Хэл хуур хөгжим дэлхийн 160 оронд хөгжсөн.

“Монголын уламжлалт хэл хуурын өдөр” анхдугаар баярын хурал өнөөдөр зохион байгуулагдлаа. Тус хуралд 21 аймаг, 9 дүүргийн 200 гаруй хэл хуурыг өвлөн уламжлагчид, хэл хуур урлаачид хуран чуулж, урын сангаа танилцууллаа. Мөн 100 гаруй судлаачид, сонирхогчид хүрэлцэн иржээ.

Энэхүү үйл ажиллагааг зохион байгуулж буй Монгол угсаатан хэл хуурчдын холбоо энэ онд 2300 км-ын аялал хийж хэл хуурыг таниулан сурталчлах ажил өрнүүлжээ. Энэ хүрээнд 4 аймаг, 4 суманд хэл хуурын танхимыг байгуулж, албан ёсны сургалт эхлүүлсэн аж.

Монгол угсаатан хэл хуурчдын холбооны ерөнхийлөгч Б.Нарандэлгэр “Энэхүү хосгүй өвийг танилцуулах, өвлөн уламжлуулах ажлыг Монгол угсаатан хэл хуурчдын холбоо эрчимтэй зохион байгуулж байна. Бид Герман, Швейцар, Нидерланд, Бельги гэсэн Европын 4 оронд салбар холбоогоо байгуулаад байна. Үүгээр дамжуулан олон улсад өв соёлоо таниулах ажлыг өрнүүлэх төлөвлөгөөтэй байна. 2025 оноос хилийн руу чиглэсэн үйл ажиллагааг түлхүү явуулах бөгөөд 2025 онд Япон улсад зохион байгуулагдах Дэлхийн хэл хуурын нийгэмлэгийн 10 дахь наадамд оролцоно” хэмээн Монгол угсаатан хэл хуурчдын холбооны ерөнхийлөгч Нарандэлгэр хэллээ.

Тус холбооны хамгийн балчир хэл хуурч 8 настай бол хамгийн ахмад нь 85 настай буурай аж.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.