Ш.Сугарцэрэн И.Дунаевскийн нэрэмжит олон улсын хөгжмийн зохиолчдын XI уралдаанд тэргүүн байр эзэлжээ

Хөгжмийн зохиолч Ш.Сугарцэрэн Исаак Дунаевскийн нэрэмжит олон улсын хөгжмийн зохиолчдын XI уралдаанд тэргүүн байр эзэлжээ.

Тодруулбал, ОХУ-ын Хөгжмийн зохиолчдын эвлэл, Олон улсын “Сольвейг” төвтэй хамтран Москва хотын Хөгжмийн зохиолчдын эвлэл, ОХУ-ын Бүх Холбоотын зохиогчийн эрх эзэмшигчдийг дэмжих үндэсний сан, “Их Петр хаан” соёлын инновацын үндэсний сан, Бүх Оросын хэвлэл,  мэдээллийн номын сангийн Борис Таракановын хөгжмийн архив, “Нинжин сэтгэлийн урлаг” сангийн дэмжлэгээр Оросын нэрт хөгжмийн зохиолч Исаак Дунаевскийн нэрэмжит Олон улсын уралдааныг 11 дэх жилдээ зохион байгуулсан билээ. Тус уралдааныг өнгөрсөн зунаас эхлэн хоёр шаттайгаар явуулж, энэ сарын 9-нд дүнгээ гаргажээ.

Уралдааны танхимын дууны бүтээл /Камерные вокальные сочинения/ төрөлд ОХУ-ын Гнесиныхны нэрэмжит Хөгжмийн академид суралцаж буй хөгжмийн зохиолч Ш.Сугарцэрэнгийн “Эрдэнийн гэгээтэй хаалга” нэртэй мэргэжлийн дуурийн бүтээл тэргүүн байрт шалгарчээ. Монголын хөгжмийн зохиолчийн энэхүү бүтээлийг энэ сарын 16-нд Оросын хөгжмийн зохиолчдын ордны алтан тайзнаа гала тоглолт, шагнал гардуулах ёслолын үеэр эгшиглүүлэх юм. Тус төрөлд ОХУ, Беларусь, АНУ, Монголын хөгжмийн зохиолчдын бүтээлүүд өрсөлдсөн аж.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.