Ховд аймгийн ИТХ-ын Хороод хуралдлаа

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд аймгийн ИТХ-ын дэргэд хороод ажиллахаар заасан байдаг.

Тэгвэл аймгийн ИТХ-ын Хоёрдугаар хуралдаан болохтой холбогдуулан ИТХ-ын Ажлын албанаас хороодын хурлыг төлөвлөгөөний дагуу зохион байгуулж байна.

Өнөөдөр аймгийн ИТХ-ын Сайн засаглал, нутгийн удирдлага, хууль зүйн хөгжлийн хороо болон Нийгэм, цахим бодлогын хөгжлийн хороод хуралдлаа.

Хороодын хурлаар аймгийн ИТХ-ын Хороодын чиг үүрэг, ажиллах журам батлах тухай болон аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай асуудлуудыг хэлэлцлээ.

ИТХ-ын Хороо нь Хурлын тасралтгүй, байнгын үйл ажиллагааг хангаж, Хурлын хуралдаанаар хэлэлцэх асуудлыг урьдчилан бэлтгэж, санал, дүгнэлт гаргах, Хурлын тогтоол, шийдвэрийн биелэлтийг хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлнэ хэмээн Ховд аймгийн ИТХ-аас мэдээллээ.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.