“Хурд” хамтлаг 30 жилийнхээ ойн хүрээнд бүрэн хэмжээний уран сайхны киногоор үзэгч сонсогчдодоо гэнэтийн бэлэг барих гэж байна. Тодруулбал, “Хурд” хамтлаг “Бүсгүй” дуунаасаа сэдэвлэсэн УСК-гоо тун удахгүй нээхээр болжээ.
“Хайрлагдсан эмэгтэй хамгаас илүү үзэсгэлэн төгс, эрхэмсэг. Хайрлаж, хайрлуулж яваа бүсгүйчүүддээ зориулав” хэмээн онцолсон “Бүсгүй” уянгын драмын кинонд жүжигчин Ариана буюу Г.Ариунболор, С.Ариунбямба нар гол дүрийг бүтээжээ. Энэхүү уран бүтээлийг ирэх оны нэгдүгээр сарын 16-наас бүх кинотеатруудаар үзэгчдийн хүртээл болгох аж.