Монгол Улс болон БНСУ дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой, Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан эх орноо гадаадад сурталчлан таниулах ажлын хүрээнд хоёр дахь удаагийн “Монгол кино өдөрлөг”-ийг Пусан хотноо энэ сарын 5-7-нд зохион байгуулж байна.
Тус өдөрлөгийг Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консулын газар “Ханнарэ Соёлын сан”, “Пусаны Кино ордон”, Соёлын яамны харьяа “Монголын Үндэсний кино урлагийн зөвлөл”-тэй хамтран зохион байгуулж буй юм.
Энэхүү ажлын хүрээнд найруулагч Б.Батдэлгэрийн “Шар гэгээ”, найруулагч О.Цэгмэдийн “366 дахь өдөр”, найруулагч П.Дэлгэрбаярын “Тойрог” уран сайхны кино, найруулагч М.Төгөлдөрийн “Мөнхөө” баримтат киног нийт 8 удаагийн үзвэрээр толилуулна.

