“Утгын чимэг-2024” наадмын тэргүүн өгүүллэгээр Б.Сарантуяагийн “Рэгдэндагва” тодорчээ

Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр зохион байгуулдаг “Утгын чимэг-2024” оны шилдэг богино өгүүллэг шалгаруулах наадам болж өндөрлөлөө.

Энэ жилийн наадмыг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, хэлбичгийн ухааны доктор, XX зууны манлай сэтгүүлч Л.Түдэвийн 90 жилийн ойд зориулснаараа онцлогтой.

Тус наадмын сүүлийн шатанд Б.Баярсайханы “Хөөрхий дөө Ажаа минь”, Ц.Ганболдын “Савдгийн цуурай”, Г.Болормаагийн “Саарал улиан”, Г.Хашбаатарын “Тэр дахиад л буруу “бэччихлээ””, Б.Сарантуяагийн “Рэгдэндагва”, Р.Зүмпэрлхамын “Хонины хаан”, Т.Бум-Эрдэнийн “Чулууны хэлмэрч”, НА.Батболдын “Ангийн жихрээ”, Х.Эрдэвийн “Тангараг”, М.Эрдэнэбатын “Долдугаар тасаг” гэсэн 10 өгүүллэг шалгарчээ. 

Харин “Утгын чимэг-2024” наадамд зохиолч, сэтгүүлч, соёлын гавьяат зүтгэлтэн Б.Сарантуяагийн “Рэгдэндагва” өгүүллэг тэргүүн байрт шалгарлаа.

35 дахь удаагийн наадамд ганцхан байр эзлүүлж бусад есөн зохиолчид Л.Түдэвийн нэрэмжит тусгай шагнал олгосон юм. Тэгвэл “Шилдэг уран уншигч”-аар соёлын тэргүүний ажилтан Ө.Мөнгөнтулга тодорчээ. Тэрбээр соёлын гавьяат зүтгэлтэн Б.Сарантуяагийн “Рэгдэндагва” өгүүллэгийг уншиж, олны сонорт хүргэсэн байна. 

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.