АНУ-ын Академын шагнал гардуулах ёслол буюу “Оскар”-ын наадам анх 1929 онд зочид буудалд сүр багатай, “цомхон” болж байжээ.
“Оскар”-ын тавцанд Дэлхийн улс орнуудын хамгийн шилдэг кино бүтээлүүд өрсөлддөг бөгөөд жил бүр зохион байгуулагддаг чансаа өндөр наадам юм.
Тус наадам нь 97 дахь жилдээ буюу энэ оны 3-р сарын 3-нд АНУ-ын Лос-Анжелес хотод болно.
Та бүхэндээ анхны “Оскар”-ын наадмын шагналтнуудыг танилцуулж байна.
1.Шилдэг кино – “Wings” (1927)
Анхны “Шилдэг кино” шагналыг хүртсэн. Уг кинонд нисгэгч хүний эр зориг, хайр дурлалаас гадна агаарын байлдааны тухай өгүүлдэг.

2.Шилдэг найруулагч – Франк Борцаге
Тэрээр “Seventh Heaven” киногоороо анхны “Шилдэг найруулагчийн шагналыг хүртсэн юм. Уг кинонд амьдарлынхаа утга учрыг олохыг төлөө тэмцэж яваа хоёр хүний тухай өгүүлдэг бөгөөд гол дүрд нь алдарт жүжигчин Чарльз Беннет тогложээ.

3.Шилдэг эрэгтэй жүжигчин – Эмиль Яннингс
Тэрээр “The Last Command” болон “The Way of All Flesh” кинонуудынхаа дүрүүдээр тус наадмын анхны эрэгтэй гол дүрийн шагналыг хүртсэн.

4.Шилдэг эмэгтэй жүжигчин – Жанет Гейнор
Жанет Гейнор нь гол дүр бүтээсэн “Seventh Heaven”, “Street Angel”, “Sunrise” кинонуудаараа анхны “Шилдэг эмэгтэй жүжигчин”-ий шагнал хүртжээ.

5.Шилдэг туслах жүжигчин (Эмэгтэй) – Мэри Пикфорд
Тэрээр “Coquette” киноны бие даасан, үзэсгэлэнт бүсгүйн дүрээрээ уг шагналыг хүртсэн.

6.Шилдэг туслах жүжигчин (Эрэгтэй) – Жорж Бэнкрофт
Жорж Бэнкрофт нь “Seventh Heaven” киноны Армийн даргын дүрээрээ “Шилдэг туслах дүр”-ийн шагналыг хүртэж байжээ.

Дахин сонирхуулахад 77-р “Оскар”-ын шагнал гардуулах ёслолд Монгол улсаас хамгийн анх найруулагч Даваагийн Бямбасүрэнгийн “Ингэн нулимс” кино “Шилдэг баримтат кино” төрөлд нэр дэвшиж байжээ.

