Ж.Сэнгэдорж найруулагчийн “Silent City Driver” буюу “Чимээгүй хотын жолооч” кино Осакагийн Азийн олон улсын кино наадмын уралдаант хэсэгт шалгарчээ.
Тус кино 2024 оны арваннэгдүгээр сард Дэлхийн кино урлагийн А зэрэглэлийн фестиваль болох Talling Black Night Film Festival-д гранпри шагнал болон “Шилдэг зураач” шагнал хүртэж байсан юм.
Тус фестивальд 80 орны 280 уран сайхны кино өрсөлдөж, 60 орны 1500 гаруй уран бүтээлчид, сэтгүүлч, шүүмжлэгчид цуглаж, нийт 150.000 орчим үзэгчид үзэж сонирхсон байна.
Мөн “Asian movie pulse” сайтаас эрхлэн гаргасан 2024 оны шилдэг 30 Ази киноны жагсаалтад багтаж байсан билээ.
