Өнөөдөр буюу 2025.02.21-ний өдөр Монгол Улсын болон ОXУ-ын Буриад, Xалимаг, Тува Улсын гавьяат жүжигчин С.Жавxлангийн 45 насны төрсөн өдөр тохиож байна.
1980 оны хоёрдугаар сарын 21-нд Увс аймгийн Улаангом хотод Даржаагийн Самандын хүү болон мэндэлжээ.
Улаангом хотын хоёрдугаар арван жилийн дунд сургуулийг дүүргээд СУИС -д дуурийн дуучны ангид элсэж, 2003 онд бакалавр зэрэгтэй төгсөж, дахин Хүмүүнлэгийн ухааны их сургуульд “урлаг судлаач” мэргэжлээр магистрийн зэрэг хамгаалжээ.
Хамгийн анх МУГЖ Т.Баясгалантай “Мөнхрөх ч биш дээ” дууг хослон дуулж уран бүтээлчийн замналаа эхлүүлсэн бөгөөд 2001 онд гаргасан “Насны хайр” дуу нь олны дунд илүү түгжээ.
“Зүүдэнд уяатай аав” дуунаасаа хойш ганцаараа дуулж эхлэсэн бөгөөд зарим дууныхаа үгийн өөрөө бичдэг, бие даасан арваад цомогтой нэгэн юм.
Түүний “Чи минь байгаа хойно”, “Насан багийн дурсамж”, “Ээжийн чанасан цай”, “Хайрлаж болохгүй хайр” зэрэг дуунуудыг нь мэдэхгүй Монгол хүн үгүй.
2011 оноос Монгол угсаатнуудын дунд хэл, зан заншил, соёл урлагийн харилцааг бэхжүүлж дэлгэрүүлэх зорилготой “Хамаг Монгол” төслийг санаачлан зохион байгуулж байжээ.
Тэрээр Улсын их хурлын сонгуульд хэд хэдэн удаа нэр дэвшиж байсан бөгөөд 2016-2020 оны хооронд УИХ-ын гишүүний үүрэг гүйцэтгэж байсан.
2009 онд МУГЖ, 2015 онд Тува улсын гавьяат, 2023 онд Буриад улсын гавьяат, 2024 онд Халимаг улсын гавьяат цолыг тус тус хүртсэн билээ.
