Одоог хүртэл хүүхэд багачуудын үзэх дуртай Цасан цагаан (Snow white) хүүхэлдэйн киноны уран сайхны хувилбарын нээлт 2025.03.21- ны өдөр болох гэж байна.
Цасан цагааны мюзикл төрлийн хүүхэлдэйн киног хамгийн анх ах дүү Гриммийн “Цасан цагаан ба долоон одой” үлгэрээс сэдэвлэн бүтээж байжээ.
“Walt Disney” кино компани уг уран сайхны бүтээлийн зураг авалтыг 2022 оны гурваас долоон сар хүртэл Английн Лондон хотод хийжээ.
Гол буюу Цасан цагааны дүрд Латин-Америк гаралтай жүжигчин, дуучин, youtuber Рейчел Зеглэр тоглож түүний тухай уг киноны найруулагч “Тэр дуулах чадвар сайтай. Түүний хандлагууд гол дүрийн зан чанартай их нийцдэг” хэмээн дурджээ.
Ийнхүү Цасан цагаан ба долоон одой үлгэр, хүүхэлдэйн болон уран сайхны бүтээл гэсэн хувилбаруудтай болж байна.

