Ардын жүжигчин Э.Амартүвшин “Дэлхийн шилдэг баритон” дуучин болжээ

Дуурийн урлагийн дэлхийн шилдгүүдийг тодруулдаг “Opera World” цахим хуудсын жагсаалтыг Монгол Улсын Ардын жүжигчин, Соёлын элч Э.Амартүвшин тэргүүлж “Дэлхийн шилдэг баритон” дуучин болжээ.

“Opera World” цахим хуудас 2023 оноос одоо ид дуулж, томоохон театруудад тоглож байгаа дэлхийн шилдэг дуурийн дуучдыг хоолойн төрлөөр нь таван ангилалд хуваан тодруулж байгаа аж. Шилдгүүдийн жагсаалтад багтахын тулд тухайн дуучин Ла Скала, Метрополитан, Парисын үндэсний дуурийн театр, Баварийн улсын дуурийн театр зэрэг томоохон театруудад тоглосон байх ёстой бөгөөд дуурийн театр, фестивал, концертын их танхим зэрэгт тоглох бүрд нь мэргэжлийнхэн 100 оноо нэмж, нийт 52 долоо хоногийн туршид үзүүлсэн амжилт, цуглуулсан оноогоор нь эцсийн дүнг гаргадаг байна.

Өмнө нь 2021 онд мөн дэлхийн шилдэг баритон дуучнаар нэрлэгдэж байсан юм.

Ардын жүжигчин Э.Амартүвшин 5900 оноогоор жагсаалтыг тэргүүлсэн бол хоёрдугаарт Францын дуучин 5200 оноогоор, гуравдугаарт Оросын дуучин 4800 оноогоор удаалжээ.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.