“Амьдрахуй” драмын жүжгийг үзэж “Амьдрал”-аа хайрлаж, байгаа бүхнээ “яг одоо” нандигнаарай.
- Хүн хэзээ ухаардаг вэ?
- Амьдралын “утга учир” гэж яг юу юм бэ?
Дорнын зохиолч Үй хуагийн “Амьдрахуй” зохиолоос сэдэвлэсэн Найруулагч М. Батболдын “Амьдрахуй” драмын жүжиг Дэлхийн “Театрын өдөр”-өөр дахин хөшгөө нээлээ.
Хүнийг юу ч үгүй хоосолж, “хөл нүцгэлж” чаддаг мөрийтэй тоглоомын талаар хөндсөн нь өнөөгийн нийгэмд тун хүчтэй “мессеж” болжээ.
Орфей театрын таван жилийн ойд зориулан дахин тоглогдож буй тус жүжгийн гол дүрүүдэд МУГЖ Д. Баттөмөр, Д.Ганцэцэг болон АЖ Г.Мягмарнаран, МУГЖ Ц. Төмөрбаатар, Б. Нармандах, Г.Амгаланбаатар нар тогложээ.





Сэтгүүлч: Мөнхжаргал
