Мариинскийн театрын гоцлол дуучин Ганбаатарын Ариунбаатар ОХУ-ын “Каста Дива”-гийн нэрэмжит дуурийн шагналын “Оны шилдэг дуучин” номинацийн эзэн болжээ.
Түүнд энэхүү шагналыг Мариинский театрт хэд хэдэн гол дүрийг бүтээхээс гадна ОХУ- ын Большой театрт Ж.Вердигийн “Риголетто” дуурийн шинэ хувилбарын нээлтэд тоглосных нь төлөө шагнасан гэдгээ илэрхийлжээ.
Дэлхийд алдартай Ж.Вердигийн “Риголетто” дуурийн шинэ хувилбарын тоглолтыг дөрөвдүгээр сарын 25-27-ны хооронд Санкт-Петербургт Большой театрын аялан тоглолтын хүрээнд Мариинскийн тайзнаа үзэх боломжтой гэнэ.
ОХУ-ын сонгодог урлагийн “Каста Дива” шагналыг 1996 онд дуурийн урлагийн 400 жилийн ойг тохиолдуулан анх санаачилжээ. Энэ нь жил бүр дуурийн урлагт гарсан гарамгай амжилтыг үнэлдэг бөгөөд шүүгчдийн бүрэлдэхүүнд нэрт хөгжмийн шүүмжлэгчид багтдаг аж.
