Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар ХХААХҮЯ-ны үйл ажиллагаатай танилцав

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян тэргүүтэй төлөөлөгчид Дархан-Уул аймагт ажиллах үеэрээ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, харьяа байгууллагуудын үйл ажиллагаатай танилцав.

Энэ үеэр Жижиг, дунд үйлдвэрийн газар, Хөдөө аж ахуйн бирж, Зээлийн батлан даалтын сан зэрэг харьяа байгууллагуудын үйл ажиллагаатай танилцан, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр яамнаас баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл өглөө.

Тухайлбал, Засгийн газраас хэрэгжүүлж эхэлсэн тариалангийн тогтвортой хөгжлийн “Атрын IV аян”, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан малын гаралтай түүхий эдийн засгийн боловсруулах үйлдвэрийг нэмэгдүүлэх “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний талаар танилцуулга мэдээлэл хийсэн гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ. 

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.