Америкийн алдарт Victoria’s Secret брэндийн дотуур хувцасны загварын шоу 2019 оноос хойш зохион байгуулагдалгүй завсарлаж, 5 жилийн дараа эргэн ирэлтээ хийхээр боллоо.
Тэгвэл таван жилийн турш завсардсан Victoria’s Secret загварын шоу ирэх сард буюу аравдугаар сарын 15-ны өдөр Нью-Йорк хотод зохион байгуулагдахаар болсноо албан ёсоор мэдээлжээ. Шоунд алхах моделиудын нэрс албан ёсоор зарлагдаагүй байгаа ч Тайра Бэнкс, Кэндис Свейнпол, Жижи Хадид, Тейлор Хилл зэрэг алдартай загвар өмсөгчид оролцох нь тодорхой болжээ.
Мөн шоунд үзүүлбэрээ үзүүлэх дуучдын жагсаалтад BLACKPINK хамтлагийн Лиса, дуучин Тайла болон ахмад дуучин Шер зэрэг алдартай бүсгүйчүүд орсон байна.