Монголын 230 гаруй циркчид нийслэлийн төв талбайд чуулна

Дэлхийн циркчдийн өдрийг тохиолдуулан, Монгол Улсын циркийн сургуулийн 85 жилийн ойд зориулан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор “Монте Карло”, “Ухань”, “Учао”, “Дюмон” зэрэг олон улсын циркийн тэмцээнүүдийн Гран-при, Алт, Мөнгө, Хүрэл цомуудын эзэн, монголын циркийн уран бүтээлчид эх орондоо нэгдэж, Улаанбаатар хотын төв талбайд чуулна.

Монголын циркийн 10 гаруй хамтлагийн 230 орчим уран бүтээлчдийн нэгдсэн тоглолт 2025 оны 04 дүгээр сарын 16-наас 22-ны өдрүүдэд өдөр бүр 11:00, 15:00, 18:00 цагуудад Д.Сүхбаатарын талбайд баригдсан том асарт үнэ төлбөргүй тоглож, итгэмээргүй гайхамшигт үзүүлбэрүүд, сургуультай амьтдын сэтгэл хөдөлгөм үзүүлбэрүүдийг толилуулах аж.

Энэ мэдээг хуваалцах :

Марафончид 500 км замыг амжилттай тууллаа

Сайтын хамт олон Япон Улсад суугаа Элчин сайдаас Батламж гардан авлаа

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.