“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжиг маргааш нээнэ

Улсын Хүүхэд залуучуудын театр Уильям Шекспирийн зохиол “Ромео Жульетта хоёр” эмгэнэлт драмын жүжгийг 59 жилийн дараа дахин тоглох гэж байна.

Анх 1966 онд Ардын жүжигчин С.Гэндэнгийн найруулгаар “Ромео Жульетта хоёр” жүжиг Хүүхэд залуучуудын театрын тайзнаа тоглогдож байсан юм.

Уг бүтээлд 100 гаруй уран бүтээлч, ажилтан оролцож байгаа бөгөөд Ромеогийн дүрд жүжигчин Б.Түвшинбаяр, Жульеттагийн дүрд жүжигчин М.Батгэрэл нар тоглоно. Урилгаар Төрийн соёрхолт, УГЖ Ц.Төмөрбаатар, УГЖ Н.Нармандах, СТА Ж.Даваасамбуу нар оролцох бөгөөд Ерөнхий найруулагчаар тус театрын найруулагч СТА Б.Энхээ, Ерөнхий продюсероор УГЖ Н.Ариунболд, Ерөнхий зураачаар УГЗ Г.Ганбаатар нар ажиллаж байна.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.