Каннын кино наадмын үеэр нэвт гэрэлтсэн, хэт задгай хувцаслахыг хоригложээ

Каннын кино наадам өнөөдөр эхэлнэ. Энэ сарын 24 хүртэл үргэлжлэх Каннын кино наадмын үеэр нэвт гэрэлтсэн, хэт задгай хувцаслахыг хоригложээ. 

Тодруулбал, Каннын кино наадмын 78 дахь удаагийн шагнал гардуулах ёслолын өмнөхөн хувцаслах дэг жаягийг шинэчилж, “Улаан хивсний ёслолын үеэр болон наадмын бусад арга хэмжээний үеэр нүцгэн биеэ ил гаргахыг хориглоно” гэж мэдэгдсэн байна.

Ингэснээр хувцаслалтыг дангаар нь зохицуулах бус харин наадмын дүрэм журам, Францын хууль тогтоомжийн дагуу улаан хивсний ёслолын үеэр нүцгэлэхийг хориглох явдал ажээ. Мөн “зочид нааш цааш явах, суудалдаа суухад саад учруулахуйц нүсэр хувцас өмсөхийг хориглоно” гэдгийг онцолсон байна.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.