М.Энхцэцэг: Том зургаар нь харж, төрөө тогтвортой байлгах нь чухал

УИХ-ын гишүүн М.Энхцэцэг улс төрийн хүрээнд үүсээд буй нөхцөл байдлын талаар өөрийн байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр, “Төр засаг тогтвортой байх нь түмэн олонд тустай. Том төслүүд хөдөлж байж л ахиухан орлоготой болж, хөгжих боломж бүрдэнэ. Хамтарч, хавсарч байж л том төслүүдээ хөдөлгөнө. Хоёр тийш хараад, хэрэлдээд байвал Монгол л хохирно, цаг хугацаа биднийг хүлээхгүй.

Хамтарсан эхний жилдээ хил холболт, усан станц, уран гээд харьцангуй овоо хэдэн том төслүүдээ хөдөлгөсөн жил байлаа л гэж харж байна.

Төр доторх алдаа, оноог түмнээрээ хэлэлцээд, засаж залруулаад цааш явахаа л бодох нь зөв байх.

Хуйгаар нь сольж, хуйлруулж үймүүлэх нь хэтийн үйл хэргийг сааруулна, сатааруулна. Том зургаар нь харж, төрөө тогтвортой байлгах нь чухал” гэв.


Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.