Ардчилсан нам Монголын улс төрийн намуудаа манлайлж, Улс төрийн намын тухай хуульд нийцүүлэн шинэчилсэн хөтөлбөр, үндсэн дүрмийн төслөө хэлэлцүүлж намын гишүүд дэмжигчдийнхээ санал бодлыг тусгахаар дөрвөн бүст хуваагдан ажиллаж байна.
Энэ хүрээнд хангайн бүс буюу Архангай аймгийн Хайрхан суманд УИХ-ын гишүүн П.Мөнхтулгаар ахлуулсан ажлын хэсгийнхэн ажиллаж байна.
УИХ-ын гишүүн П.Мөнхтулга, “Ардчилсан нам бол хэвтээ тогтолцоотой. Хэн нэгэн дарга тушаадаггүй, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг нам юм. Үндэсний эрх чөлөө, хувь хүний эрх чөлөө, эдийн засгийн эрх чөлөө, хуулийн эрх чөлөөг хангах үзэл баримтлалынхаа хүрээнд дүрмийн хэлэлцүүлгээ хийж байна.
21 аймаг, 9 дүүргийн бүх гишүүдээсээ санал авч дүрмээ баталъя гэсэн зарчмын дагуу өнөөдөр Архангай аймгийн Хайрхан суманд хаврын чуулганаа хийж, энэ хүрээнд Намын хороог хуралдуулж, үндсэн дүрэмдээ санал авч байна” гэв.


