Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн агсан Пап Францистай салах ёс гүйцэтгэх ёслол Ватикан хотын Гэгээн Петрийн талбайд болов. Ёслолын арга хэмжээнд Монгол Улсын төр засгийг төлөөлж, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг оролцож, хүндэтгэл үзүүлэв.
Буэнор-Айресийн хамба Хосе Марио Берголио 2013 онд Папаар сонгогдсоноосоо хойш дэлхийд энх тайвныг цогцлоох, ард түмэн хоорондын харилцан хүндэтгэлийг бэхжүүлэх, энэрэл нигүүлслийг хүн төрөлхтөнд түгээн дэлгэрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхэм билээ.
Монгол Улс, Гэгээн Ширээт Улсын харилцааны түүхэнд анх удаа төрийн тэргүүний түвшинд Пап Францис манай улсад 2023 онд төрийн айлчлал хийсэн бөгөөд уг айлчлал хоёр улсын харилцаанд шинэ хуудас нээсэн чухал ач холбогдолтой болсон.
Пап Францисыг сүүлчийн замд нь үдэх ёслолд дэлхийн 150 гаруй орны төр, засгийн тэргүүн оролцлоо гэж ГХЯ-наас мэдээллээ.

