УИХ-ын гишүүн П.Мөнхтулга ахмад настнуудын санхүүгийн дарамтыг бууруулах зорилгоор “Өндөр насны тэтгэврийн зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох хуулийн төсөл”-ийг УИХ-ын Намрын чуулганд өргөн барихаар бэлтгэж байна.
Энэ талаар УИХ-ын гишүүн П.Мөнхтулга:
“Тэтгэврийн зээл нь төлөгдөх эх үүсвэр тодорхой, эрсдэл багатай буюу эрсдэлгүй зээл тул арилжааны банкуудаар олгогдож буй Тэтгэврийн зээлийн хүүгийн дээд хязгаарыг бодлогоор барьж ахмад настнуудын зээлийн дарамтыг багасгах зорилготой юм.
Мөн зээлийн хүүгийн хязгаарыг тогтоож өгсөнөөр арилжааны банкуудад үүсэж болох эрсдэлийг бусад эх үүсвэр, татаас хэлбэрээр төсөвт суулгаж өгөх, олон улсын сайн туршлагуудыг нэвтрүүлэх зорилготой хуулийн төсөл юм.
Энэ хуулийн төсөл батлагдвал ахмад настнуудын санхүүгийн дарамт багасах, амьжиргааны түвшинд сайнаар нөлөөлөх, банкны хүүгийн бодлого зохистой зохицуулалттайажиллах боломжтой болно” гэв.
