Говь-Алтай аймгийн Засаг дарга Г.Чинбатын Хөгжлийн хөтөлбөрт багтсан “Говь-Алтай 80+” хөтөлбөрийн хүрээнд 12 төрлийн үзлэг, оношилгоо бүхий явуулын эмнэлгийн үйлчилгээ алслагдсан баг, сумдад хүрч эхэллээ.

Явуулын эмнэлгийн анхны үзлэг, оношилгоонд Баян-Уул сумын Баянговь, Хүйсийн говь, Дарив сумын Хужирт, Хөхморьт сумын Сангийн далай, Хүйсийн говь багуудын иргэд хамрагдлаа.
Малчид үзлэг оношилгоонд хамрагдахын тулд заавал төв сууринд ирэлгүй, гэрийнхээ ойроос үйлчилгээ авах боломж бүрдэж байгаад ам сайтай байлаа.


Мөн энэ үеэр төрийн байгууллагууд хөдөөгийн иргэдэд нэг цэгийн үйлчилгээ үзүүлж, газар дээр нь шуурхай тусламж үзүүлэхээр нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулав.
Энэхүү үйл ажиллагаанд Засаг дарга Б.Чинбат аймгийн хөгжлийн хөтөлбөрүүдийг танилцуулсан бөгөөд тус эрүүл мэндийн үзлэг оношилгоо бусад сумдад шат дараатай үргэлжилнэ.



